СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

6/23-нд 1 жилийн хугацаатай ЗГ-н үнэт цаас арилжаалагдана.

2015 оны 6 сарын 18 өдөр

2015 оны 6-р сарын 23-ны өдөр 52 долоо хоног буюу 1 жилийн хугацаатай, жилийн 15.473%-н хүүтэй Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаас буюу бондыг манай үнэт цаасны компаниар дамжуулан иргэд, аж ахуйн нэгжүүд худалдан авах боломжтой.

Үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг олгох сургалт

2015 оны 6 сарын 18 өдөр

Монголын хөрөнгийн биржээс зохион байгуулдаг Үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн талаарх анхан шатны мэдлэг олгох сургалт энэ сарын 22-с Монголын хөрөнгийн биржийн байранд зохион байгуулагдах гэж байгаа тул хөрөнгийн зах зээлийн талаар сонирхож байгаа хүмүүс сургалтад хамрагдана уу. Дэлгэрэнгүйг [энд дарж](http://mse.mn/news/show/id/2100) авна уу.

6/16-нд арилжагдах 3 сарын хугацаатай ЗГ-н бондын талаарх мэдээ

2015 оны 6 сарын 15 өдөр

2015 оны 6-р сарын 16-н өдөр 3 сарын хугацаатай жилийн 14.674%-н хүүтэй Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаас буюу бондыг манай үнэт цаасны компаниар дамжуулан иргэд, аж ахуйн нэгжүүд худалдан авах боломжтой. Дэлгэрэнгүйг [энд дарж](http://mse.mn/content/show/id/163) авна.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэв.

2015 оны 6 сарын 3 өдөр

"СИКАП ҮЦК" нь Хөрөнгө оруулалтын зөвлөх эрх авсан сар хүрэхгүй хугацаанд гадаадын хөрөнгө оруулалттай "Тандэм глобал ложистик Монголиа" ХХК, "Азумашиппинг Монголиа" ХХК-д хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлж, эдгээр компаниудад буй сул мөнгөн хөрөнгийг Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаас худалдан авахад зарцуулахаар боллоо.

Харилцагчдын ЗГ-н бонд худалдан авах захиалгыг биелүүллээ.

2015 оны 5 сарын 27 өдөр

Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 5 дугаар сарын 26-ний өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, жилийн 15.75% хүүтэй Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаас буюу бондноос нийт 635 ширхэгийг харилагчдын захиалгаар [худалдан авав](http://mse.mn/news/show/id/1984).