СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

Монголын үнэт цаасны биржид хувьцаа гаргах анхны компани хүсэлтээ өгсөн байна.

260bafec98ab9315e4e62c299960616e6038bab2

Бид бүхний мэдэх Монголын хөрөнгийн биржийн зэрэгцээ шинээр эрх аваад буй Монголын үнэт цаасны биржид хувьцаа гаргахаар анхны компани хүсэлтээ өгсөн байна.
mongolnews.mn сайтад мэдээлснийг үзвэл: МҮЦБ нь сүүлийн гурван жилд менежментийн багт томоохон өөрчлөлт ороогүй, сүүлийн нэг жилд томоохон хувьцаа эзэмшигч нь өөрчлөгдөөгүй, өнгөрсөн жилийн ашиг нь 20 сая төгрөгөөс, түүний өмнөх хоёр жилийн ашгийн нийлбэр 20 сая төгрөгөөс багагүй байх гэсэн шалгуур тавьж байгаа юм байна.
Мөн хувьцаа гаргах аливаа компанид хувьцаа төвлөрөхөөс сэргийлж, компанийн 25-аас доошгүй хувийг олон нийтэд гаргах шаардлага тавьж байгаа ажээ.
Цаашид уг бирж нь үйл ажиллагаандаа АНУ-н "Насдак"-ийн системийг ашиглахаар төлөвлөж байгаа юм байна.
Дэлгэрэнгүйг та бүхэн энд дарж үзнэ үү.