СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

Эрдэнэс таван толгойн 1072 хувьцааг одоогоор мөнгө болгох боломжгүй

7bf213eb858c562af9ec5c6938c8b9836f16df66

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр ихээхэн яригдаж байгаа 1072 хувьцааг 700 мянгаас 1.2 сая хүртэл төгрөгөөр худалдан авч байгаа тухайд компанийн зүгээс тайлбар хийж байна.
Иргэдэд олгогдсон Эрдэнэс таван толгойн 1072 хувьцааг албан ёсоор Засгийн газраас хөрөнгийн зах зээлд арилжаалах эрхийг олгоогүй байгаа. Иймд дээрх 1072 хувьцааг худалдан авч байна, арилжаалж байна гэдэг нь цуу яриа тул энэнд компанийн данс эзэмшигч үйлчлүүлэгч та бүхэн итгэх шаардлагагүй юм.
Засгийн газраас албан ёсны шийдвэр гарсан тохиолдолд компанийн зүгээс та бүхэнтэй холбоо барьж хувьцааг арилжах эрх нээгдсэн талаар мэдэгдэх болно.

"СИКАП ҮЦК" ХКК