СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

Нээлттэй ажлын байр

“СИКАП ҮЦК” нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж байгаатай уялдуулан чадварлаг боловсон хүчнийг брокер, дилер, хөрөнгийн зах зээлийн шинжээчийн ажлын байранд урьж байна.

Манай компани нь Монгол улсын хууль, дүрэм, Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржийн журам дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ажилтанууддаа эрх тэгш хандаж, ажиллах таатай орчин нөхцөл, зах зээл дээр өрсөлдөхүйц цалин, ажлын гүйцэтгэлтэй холбоотой нэмэлт урамшуулалыг олгохын зэрэгцээ, ажилтныг цаашид хөгжих боломжоор хангаж ажилладаг гадаадын хөрөнгө оруулалттай компани юм.

Нээлттэй ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:

  • Үнэт цаасны зах зээлд ажиллах мэргэжлийн эрхийн үнэмлэхтэй
  • Харилцааны соёл, хувийн зохион байгуулалт сайтай
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Идэвхи санаачлага, бүтээлч сэтгэлгээтэй
  • Ажлын ачаалалал даах
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Англи хэл дээр материал уншиж ойлгох чадвартай
  • Тогтвор суурьшилтай ажиллах

Та анкетыг эндээс татаж авна уу.

Та бүртгүүлэхээр ирэхдээ анкет, мэргэжлийн үнэмлэх, иргэний үнэмлэхтэйгээ ирнэ үү.

Хаяг
Баянгол дүүрэг, 2-р хороо, Эрхи төв 410 тоот
Имэйл
secapllc@gmail.com
Утас
(+976) 70113980