СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

Үнэт цаас худалдан авах

  • 1. Данс нээлгэх

    • Үнэт цаасны данс нээлгэх
    • Үнэт цаасны төлбөр
  • 2. Авах үнэт цаасаа сонгоно

    Авах үнэт цаасаа хөрөнгө оруулагч буюу үнэт цаас худалдан авагч нь Монголын хөрөнгийн биржийн сайт руу орох эсвэл бусад мэдээллийн эх үүсвэрээс хувьцаат компаниудын өмнөх хугацааны үнэт цаасны ханшны өсөлт бууралт, санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг харж байж сонгоно.

    Хэрэв дээрх мэдээлэл нь төвөгтэй, яг аль компанийн үнэт цаасыг авах эсэх талаар шийдвэр гаргах боломжгүй бол хөрөнгө оруулалтын зөвлөхийн эрх бүхий хувь хүн, үнэт цаасны компанид хандах нь зөв юм.

  • 3. Дансанд төлбөрөө байршуулна

    Үнэт цаасаа худалдан авахын өмнө та брокерийн компани болон брокерийн компанийн харилцагч банктай гурвалсан гэрээ байгуулж тусгай нөхцөлтэй эскроу дансыг нээсэн байх шаардлагатай.

    Энэхүү дансанд та худалдан авах үнэт цаасны төлбөрийг үйлчилгээний шимтгэлийн хамтаар байршуулна.

  • 4. Брокерт худалдан авах захиалга өгөх

    Брокоерийн компани таны эксроу дансанд мөнгө байршсаныг баталгаажуулсаны дараа та брокерт худалдан авах захиалга өгнө. Захиалгыг тусгай гэрээний маягт дээр бөглөх бөгөөд уг гэрээнд худалдан авах үнэт цаасны төрөл, үнэ, тоо ширхэг, хэдий хугацаанд хүчинтэй байх зэрэг мэдээллийг оруулж хоёр талаас баталгаажуулж гарын үсэг зурна.

  • 5. Дилер үнэт цаас худалдан авах

    Захиалгыг авч дууссаны дараа брокер захиалгын хуудсыг дилерт өгөх бөгөөд дилер нь таны захиалгыг арилжаа явагдаж эхлэхээс өмнө арилжааны програмд шивж оруулдаг.

  • 6. Захиалга биелсэн тохиолдолд 1 хоногийн дараа үнэт цаас таны дансанд байршина

    Захиалга биелэгдсэн тохиолдолд захиалга биелсэн талаарх мэдээллийг брокерийн зүгээс таньд мэдэгдэх бөгөөд ямар үнэт цаасыг, ямар үнээр, хэдий хэмжээтэй худалдан авсан талаарх мэдээллийг өгч захиалгын гэрээнд тэмдэглэн захиалгын гэрээг дуусгавар болгодог.