SECAPSECURITIES

Mongolian Stock Exchange Top-20 index

МАНДАЛ ДААТГАЛ" ХК НЬ КОМПАНИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВЧ ХАЛААСЛАХААР ШИЙДВЭРЛЭВ.

"Мандал даатгал" ХК нь Компанийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 49.4 болон 49.5, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалт, 76 дугаар зүйлийн 76.1.7 дахь заалт, "Мандал даатгал" ХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.7, 6.8, 6.9 дэх заалтыг үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Дугаар 25/007 тоот тогтоолоор нийт гаргасан хувьцааны 5 (тав) хүртэл хувь буюу 31,215,080 ширхэг энгийн хувьцаанаас хэтрэхгүй хэмжээний хувьцааг олон нийтээс эргүүлэн худалдан авч, халааслахаар болсон байна.

Тус компани 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал дараах тогтоолын хавсралтад заасан нөхцөлийн дагуу хувьцаагаа худалдан авч халааслахаа мэдэгдсэн байна.

Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж