SecapStock exchange company

Mongolian Stock Exchange Top-20 index

"CИЛК НЭТ" ХК-ИЙН ОНООСОН НЭРИЙГ "И ЭС ЖИ ФАЙНАНС" ХК БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ

Монголын хөрөнгийн биржийн III ангилалд бүртгэлтэй "Силк нэт" ХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн нэрийг өөрчилж, дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулан Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/142 тоот тушаал болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 58 тоот тогтоолоор "Силк нэт" ХК-ийн оноосон нэрийг "И Эс Жи файнанс" ХК болгон өөрчлөхөөр шийдвэрлэсэн.

Тухайн компани нь оноосон нэрийн өөрчлөлт, шинэчилсэн дүрмээ холбогдох журмын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шинээр олгосон Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбарыг ирүүлсэн тул 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тус компанийн үнэт цаасны арилжааг "И Эс Жи файнанс" ХК /GFG/ нэрээр зохион байгуулахаар боллоо.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж