СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"ГОЛОМТ БАНК" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

"Голомт банк" ХК-ийн шинээр гаргаж байгаа үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 11 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авах бөгөөд шинээр гаргаж буй үнэт цаасны 80 хувийг үнэт цаас гаргагч болон андеррайтерийн тодорхойлсон стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 20 хувийг олон нийтэд Монголын хөрөнгийн биржийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын тогтоосон үнийн аргаар санал болгон худалдана.

Стратегийн хөрөнгө оруулагчид нь 200,000,000 (хоёр зуун сая) төгрөг болон түүнээс дээш үнийн дүнгээр хувьцаа худалдан авч, 6 сарын хугацаанд тусгаарлуулах ба эдгээр хөрөнгө оруулагчдын захиалга бүрэн биелэх нөхцөлтэй байна.

Нийт нэмж гаргах 80,402,743 ширхэг хувьцаанаас стратегийн хөрөнгө оруулагчдад хуваарилагдаагүй үйлдсэн 20 ба түүнээс дээш хувьтай тэнцэх хувьцааг бусад хөрөнгө оруулагчдад /жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад/ хуваарилна. Хувьцаа худалдан авах захиалга нь 10 ширхэг буюу 12,850 төгрөг болон түүнээс бага дүнтэй байх тохиолдолд бүрэн биелэх нөхцөлтэй ба дээр дурдсан хэмжээнээс илүү гарсан тохиолдолд нэгж хөрөнгө оруулагчийн 10 ширхэг хувьцаанаас давсан хувьцааны захиалгыг хувь тэнцүүлэх аргыг ашиглан хувьцааны хуваарилалт хийнэ.

Түүнчлэн анхдагч зах зээлд хувьцаа худалдан авахаар өгсөн захиалгын хэмжээ нийлүүлэлтийн хэмжээнээс давсан тохиолдолд Үнэт цаас гаргагчийн шийдвэрт үндэслэн нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны 15 хүртэлх хувьтай тэнцэх буюу 12,060,411 ширхэг хүртэлх хувьцааг давсан захиалгын дүнд үндэслэн нэмж гаргаж болно.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж