СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"ГАН ХЭРЛЭН" ХК-ИЙН ХУВЬЦААГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ТӨХК-ИЙН БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн III ангилалд бүртгэлтэй "Ган хэрлэн" ХК-ийн хувьцааг бүртгэлээс хаслаа.

Компанийн тухай хуулийн 23 дугаар зүйл, "Монголын хөрөнгийн бирж" төрийн өмчит хувьцаат компанийн Дүрмийн 8 дугаар зүйлийн 8.10.11 дүгээр заалт, "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 23 дугаар зүйл, "Ган хэрлэн" хувьцаат компанийн 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 26/23 тоот албан хүсэлтийг тус тус үндэслэн "Ган хэрлэн" ХК-ийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 99,899 ширхэг хувьцааг "Монголын хөрөнгийн бирж" төрийн өмчит хувьцаат компанийн бүртгэлээс хаслаа.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж