СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"БОДЬ ДААТГАЛ" ХК НИЙТ ГАРГАСАН ХУВЬЦААНЫ 0.65 ХҮРТЭЛХ ХУВИЙГ ДАХИН ХАЛААСЛАХААР ШИЙДВЭРЛЭСЭН БАЙНА

"Бодь даатгал" ХК нь Компанийн тухай хуулийн 49.1, 76.1, 76.1.7 дугаар зүйлд нийцүүлэн гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22/06 тоот тогтоолын дагуу 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Монголын хөрөнгийн биржээс өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авах боломжтой болсон бөгөөд нийт эргэлтэнд байгаа энгийн хувьцаанаас 0.65 хувийг буюу 1,540,369 ширхэг хувьцааг нэгж бүрийн үнийг 162.3 төгрөгөөр тооцон нийт 250’000’000 төгрөгөөр худалдан авч халааслахаар болсон байна.

Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж