СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

"Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №01 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж