СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"АРИГ ГАЛ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

"Ариг гал" ХК нь 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 03.21 тоот тогтоолоор компанийн 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 38.93 төгрөг буюу нийт 135.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр болох 4-р сарын 12-ны өдрөөр тогтоож, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор "ҮЦТХТ" ТӨХК-аар дамжуулан тараахаар шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж