SECAPSECURITIES

Mongolian Stock Exchange Top-20 index

“АПУ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

"АПУ" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 2-р сарын 15-ны өдрийн 21/01 тоот шийдвэрээр компанийн 2020 оны хоёрдугаар хагас жилийн үр дүнд үндэслэн нэгж хувьцаанд 57.5 төгрөг буюу нийт 61.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв дэхь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар боллоо.

2020 он гарснаас хойш компаниас нэгж хувьцаа тус бүрт нийт 95 төгрөг буюу 101.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилж байгаа бөгөөд энэ нь тухайн жилийн нэгж хувьцаанд ногдох цэвэр ашгийн 120 орчим хувьтай тэнцэх тул тодорхой хувийг өмнөх жилүүдийн хуримтлагдсан ашгаас тооцож санхүүжүүлэхээр болсон байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж