SecapStock exchange company

Mongolian Stock Exchange Top-20 index

"ЛЭНД БОНД"-ИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2020.06.25-НД ЭХЭЛНЭ

Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн 1/2672 тоот албан бичгийн дагуу "ЛэндМН ББСБ” ХК-ийн гаргасан "ЛэндМН Бонд"-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэхийг зөвшөөрсөн тул тус бондын хоёрдогч зах зээлийн арилжааг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлэхээр боллоо.

Тус компанийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалга олон нийтэд санал болгосон дүнгээс 34.8 хувиар давж ирсэн бөгөөд ирүүлсэн захиалгын 58.8 хувиар хувь тэнцүүлэн тооцож хуваарилалт хийсэнтэй холбогдуулан, хөрөнгө оруулагчид тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны төлбөрийн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг буцаан авах эрх үүслээ.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж