SecapStock exchange company

Mongolian Stock Exchange Top-20 index

Засгийн газрын бонд худалдан авахыг санал болгож байна

F3bd29ab15dcfea456eca223038c79de70038d7b

Монгол улсын засгийн газраас дотоодын зах зээлд зориулан бондын арилжааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдаалах болсон. Дэлхийн нийтийн чиг хандлагаар засгийн газрын бонд нь хамгийн эрсдэлгүй хөрөнгө оруулалтад тооцогддог байна.
Монгол улсад өмнө нь засгийн газрын бондыг Монгол банкаар дамжуулан арилжааны банкуудад арилжаалдаг байсан бол 2014 оны 10 сарын 23-с эхлэн долоо хоног бүрийн Мягмар гарагт Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж эхлээд байна.
Бондын хугацааны хувьд богино хугацаа нь 12 долоо хоногоос 52 долоо хоног хүртэлх хугацаатай жилийн 15-17 хувийн хүүтэйгээр арилжаалж байна.
Жишээ нь та 28 долоо хоногийн хугацаатай жилийн 16.436 хувийн хүүтэй Засгийн газраас бондыг хямдруулсан үнээр 1 ширхэгийг нь 91’890 төгрөгөөр нийт 100 ширхэгийг 9’189’000 төгрөгөөр худалдан авахад 28 долоо хоногийн дараа 10’000’000 төгрөг болгон буцаан авах бөгөөд зуучлалын хөлсөнд харилцан тохиролцсон хэмжээний мөнгийг төлөх болно.

Бонд худалдан авах нь ямар ашигтай вэ?
- Эрсдэлгүй (Дампуурах, татан буугдах асуудал гарахгүй)
- Өндөр хүүтэй
- Татвар төлөх шаардлагагүй
- ЗГ-ын бондыг барьцаа хөрөнгө болгон ашиглах боломжтой
- Мөнгө шаардлагатай болсон үед Засгийн газрын бондыг хөрөнгийн биржээр дамжуулан буцаан арилжаалах боломжтой

Засгийн газрын бондыг худалдан авахыг хүсвэл та манай дээр данс нээлгэсэн байхад болно.
Дансаа хэрхэн нээлгэх талаар энд даран танилцаж вэб хуудасны зүүн доод хэсэгт байгаа хаягаар бидэнд хандана уу.