СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

Эхний улирлын болон эхний хагас жилийн хөрөнгийн зах зээлийн мэдээ гарлаа

9ad5ac897721ce2667e3d3b6645634aad9f5b2c0

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржийн зүгээс 2016 оны 1-р улирлал болон эхний хагас жилийн хөрөнгийн зах зээлийн талаарх тайлангуудыг гаргасан байна.
Санхүүгийн зохицуулах хорооны мэдээлсэнээс харвал 2016 оны 1-р улирралд компаниудын зах зээлийн үнэлгээ 1,297.3 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.04 хувиар буурсан байна.
ТОП-20 индекс ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.4%-р буурсан дүнтэй гарчээ.
Энэ хугацаанд шинээр "Ай түүлс" ХХК хөрөнгийн биржид бүртгүүлж ХК болсон бөгөөд СЗХ-ны бүртгэлээр ХК-ийн тоо 300-д хүрсэн байна.
"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн 60 удаагийн хувьцааны арилжаагаар нийт 91 комданийн 36.1 сая ширхэг хувьцааг 8.3 тэрбум төгрөгөөр арилжаалсанаас 74.9 хувь буюу 6.3 тэрбум төгрөгийн гүйлгээг анхдагч зах зээл, 3.2 хувь буюу 263.6 сая төгрөгийг багцийн арилжаа, үлдэх 21.95 хувь буюу 1.8 тэрбум төгрөгийн гүйлгээнийн энгийн арилжаагаар хийсэн байна.
Тайлант хугацаанд МХБ дээр ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа 12 удаа явагдаж, нийт 37.4 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн бол хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3.8 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна.
Та бүхэн СЗХ-ны тайлангийн дэлгэрэнгүйг энд дарж авна уу.
Хөрөнгийн биржийн эхний хагас жилийн тайланг энд дарж авна уу.