СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"АПУ" ХК болон "Сүү" ХК-ийн арилжааг түр зогсоолоо.

754b170153e80c2858d3729430e527f085a1fb0c

Монголын хөрөнгийн биржийн мэдээлж байгаагаар "АПУ" ХК болон "Сүү" ХК-ийн арилжааг хувьцаа хуваахтай холбоотойгоор 2016.06.13-аас эхлэн ажлын 5 хоногийн хугацаанд зогсоохоор шийдвэрлэсэн бөгөөд 6 сарын 20-ны өдрөөс эхлэн хэвийн арилжаалагдана.
Хоёр компанийн хувьцааг хуваахтай холбоотой шийдвэр гарсаны дараагаас хувьцааны арилжааны идэвхи нэлээд сэргэж, үнэ нь тодорхой хувиар өссөн дүнтэй гарсан байна.
6 сарын 10-ны сүүлийн хаалтын ханшаар “АПУ” ХК-ийн хувьцааны ханш 3970 төгрөг (5 сарын эхнээс 6 хувиар өссөн), “Сүү” ХК-ийн хувьцааны ханш 145’000 төгрөг (5 сарын эхнээс 16.2 хувиар өссөн) байжээ.
Дашрамд дурдахад компаниуд хувьцааны төвлөрлөө сааруулах, зах зээлийн бодит ханш тогтоох, өөрөөр хэлбэл хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хувьцаагаа хуваадаг байна.

"СИКАП ҮЦК" ХХК