СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

МХБ дээр үнэт цаасны анхан шатны мэдлэг олгох сургалт V/23-27-ны хооронд явагдана.

4aeb6c693bf5c420e9c05e7be2ce51b79c06cf14

Монголын хөрөнгийн биржээс иргэдийн үнэт цаасны зах зээлийн мэдлэгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтын зөв шийдвэр гаргах чадварыг эзэмшүүлэх зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох” сургалтыг сар бүр зохион байгуулдаг. Сургалтад санхүүгийн болон үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын удирдлагууд, мэргэжилтнүүд хичээлийг удирдан явуулна. Үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох сургалт явагдаж дуусах бүрт амжилттай төгсөгчдөд хөтөлбөрт хамрагдсаныг батлан сертификат гардуулж өгнө.

Энэ удаагийн ээлжит сургалт 2016 оны 05 сарын 23-наас 27-ны хооронд явагдана.

Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 323715 утсаар холбогдох буюу МХБ-д очиж бүртгүүлнэ үү.