СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

Рио-Тинто Оюутолгойн далд уурхайд 5.3 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ.

Af87bbe4ef1a3b7ecef50723fdcee312a2d6e50a

Уул уурхайн аврага компани болох Рио Тинто, түүний охин компани Туркиз Хилл нь Оюутолгойн зэс, алтны далд уурхайд 5.3 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх шийдвэрт хүрч гарын үсэг зурлаа.
Далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудал 3 жилийн өмнөөс яригдаж байсан ч Монголын засгийн газартай орлогоо хэрхэн хуваах тал дээр тохиролцоонд хүрч чадалгүй ийнхүү хугацаа алдсан байна. Харин 2015 оны 12 сард хөрөнгө оруулалтын асуудал үндсэндээ шийдэгдсэн бөгөөд хөрөнгө оруулалтад олон улсын байгууллагууд, АНУ, Канад, Австралийн засгийн гарын төлөөлөгч агентлагууд болон гадны 15 арилжааны банк зээл олгохоор шийдвэрлэсэн.
Оюутолгойн газар доорх далд уурхайн анхны бүтээгдэхүүнийг 2020 оноос дэлхийн зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ сараас эхлэн 400 сая долларын хөрөнгө оруулалтыг хийх талаар компанийн зүгээс мэдэгдсэн байна.
Зэсний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх орд болох Оюутолгойн үйл ажиллагаа жигдэрсэн үед жилд 560 мянган тонн зэс үйлдвэрлэхийн зэрэгцээ алт болон мөнгө давхар олборлох бөгөөд одоогийн гаргаж буй зэсийн үйлдвэрлэлийг 2 дахин нэмэгдүүлэх юм.
Сонирхуулахад энэхүү аврага уурхай нь газрын гүнд 200 орчим км урттай туннелтэй байх бөгөөд АНУ-н бахархал болсон Эзэнт гүрний барилгын өндөрийг 3 нийлүүлсэнээс ч илүү гүн байна.
Эх үүсвэр: Мining.com