СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

Дэлхийн гол гол индексүүдийн өөрчлөлт ТОП 20 индекст нөлөөлдөг үү?

E2aa02495ddd790f279c36e26b9f65153df2c1b3

Дэлхийн улс орны эдийн засгийн өсөлт, бууралтыг харуулж байдаг гол үзүүлэлтүүдийн нэг нь хөрөнгийн зах зээл дээрх хувьцааны үнийн индексүүд байдаг. Манай улсын хувьд эдийн засгийн өсөлт, хямралыг ярих тохиолдолд Монголын хөрөнгийн зах зээлийн асуудлыг хөндөн ярьдаг эдийн засагчид ховор байдаг. Үүний гол шалтгаан нь манайд хөрөнгийн зах зээл хөгжөөгүй, дэлхийн санхүүгийн зах зээлтэй холбогдоогүй гэдэг тайлбарыг хийдэг. Тиймдээ ч гадаад зах зээлийг судлахдаа гол төлөв хөрөнгийн зах зээлийн гол гол индексүүдийг авч тайлбарладаг боловч дотоод зах зээл талаасаа тайлбарлахаар инфляци, мөнгөний нийлүүлэлт, засгийн газрын өр, ажигүйдэл, гадаадын хөрөнгө оруулалтыг ашигладаг.
Манай хөрөнгийн зах зээл үнэхээр гадаадын хөрөнгийн зах зээлээс тусдаа яваад байна уу гэдэг дээр жижигэх график харьцуулалт хийж харъя. Үүний тулд
www.bloomberg.com/market/world сайтаас авсан сүүлийн 5 жилийн Америкийн; Европ, Дундад Ази, Африкийнд; Ази номхон далайн улсуудын гол гол индексүүдийг Монголын ТОП20 индекстэй харьцуулан харъя.
Зураг 1. "Америкийн гол гол индексүүд"
formula

Зураг 2. "Европ, Дундаж Ази, Африкийн гол гол индексүүд"
formula

Зураг 3. "Ази номхон далайн орнуудын гол гол индексүүд"
formula

Зураг 3. "ТОП 20 индекс"
formula
Эх үүсвэр: Монголын Хөрөнгийн бирж

Зургаас харахад урт болон дунд хугацаанд дэлхийн гол гол индексүүдийг Монголын TOП20 индекстэй уялдуулан тайлбарлахад төвөгтэй байна. Богино хугацааны жижиг өөрчлөлтүүдийг нарийвчлан харвал дэлхийн гол гол индексүүдийн өөрчлөлттэй ТОП20 индексийн өөрчлөлт давхцаж байгаа нь ажиглагдаж байна. Тиймээс хэт богино хугацааны өөрчлөлтийг тайлбарлахад график аргыг ашиглаж юм.
Энэхүү график утгуудыг зөвхөн танин мэдэхүйн ач холбогдолтойгоор оруулсан бөгөөд үнэхээр богино болон урт хугацаанд хамаарал байгаа эсэх, хамаарлын чиг нь ямар байх вэ зэрэг асуудлыг гүнзгийрүүлэн судлахад эконометрикийн аргачлалыг ашиглаж байж дүгнэлт хийх шаардлагатай гэдгийг анхаарна уу.

"СИКАП ҮЦК" ХХК