СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

Зөв хөрөнгө оруулалт банкинд мөнгөө хадгалуулснаас хэд дахин ашигтай.

C9240b8ba971371add4f443b64df297ab51a1c9f

Санхүүгийн зах зээлийн хөгжлийн үндсэн суурь нь хөрөнгө оруулалт байдаг. Зах зээлээ зөв мэдэрч хөрөнгө оруулалтын зөв бодлого явуулж чадвал хөрөнгөө богино хугацаанд хэд дахин өсгөх боломжтой юм. Энэхүү боломжийг таньд хөрөнгийн зах зээл олгоно.
Өмнөх мэдээллүүдээр хөрөнгийн зах зээлд хэрхэн мөнгөө амжилттай өсгөх талаар олон жишээнүүдийг дурдаж байсан.

Тэгвэл энэ удаа "Монгол шуудан" ХК-ийн өнөөдрийн арилжааг онцолж авч үзье.

Анхдагч зах зээл дээрээс 6.3 тэрбум төгрөгийг босгохоор захиалга авч эхлэхэд захиалгын дүн 12.6 тэрбумд хүрч 2 дахин илүү байсан нь хоёрдогч зах зээл дээр хувьцааны үнэ өснө гэсэн хүлээлтийг бий болгож байсан.

Тэгвэл энэхүү хүлээлт биелэлээ олж Монголын нөхцөлд нэг өдөрт өсөх боломжтой дээд хувьдаа хүрч хувьцааны ханш өссөн. Өөрөөр хэлбэл 185 төгрөгөөс 14.66 хувиар өсч 212.75 төгрөгт хүрсэн байна.
Энэхүү үр дүнг ашиглан таны 1 сарын 6-нд оруулсан хөрөнгө 1 сарын 20 гэхэд хэрхэн өсөж, хэдэн хувийн ашиг олох боломж байсан талаарх хялбар тооцоог хийж үзье.

Та нэг бүрийг нь 185 төгрөгөөр бодож 10'000 хувьцааг брокер диллерийн компанийн үйлчилгээний хөлс 2%-ыг төлөн нийт 1'887'000 төгрөгөөр худалдан авсан байг.

20-ны өдрийн арилжаагаар таны хувьцааны ханш өсч 212.75 хүрсэн бол нийт 2'127'500 төгрөг болно. Үүнээс 2%-г брокер дилерийн компанид төлөхөд таны гарт 2'084'950 төгрөг үлдэнэ.
Ашгийг тооцож үзвэл 2'084'950-1'887'00=197'950 төгрөг болох боловч та хүн амын орлогын албан татварт 10%-г төлөх ёстой. Тооцоог хийвэл: 197'950*10%=19'795 төгрөг болж байна. Ингээд таны гарт 2'084'950-19'795=2'065'155 төгрөг үлдэх болно.

Үүнийг таны анх оруулсан 1'887'000 мөнгөн дүнтэй харьцуулбал таны мөнгө 178'155 төгрөг буюу 9.44 хувиар өсч 2'065'155 төгрөгт хүрсэн гэсэн үг юм.

Хэрэв та хамгийн өндөр хадгаламжийн хүү амалж буй Ариг банкинд жилийн 18 хувийн хүүтэйгээр энэ мөнгөө хадгалуулсан бол 6.3 сарын дараа ийм хэмжээний ашиг олох байжээ. Гэхдээ энд ХАОАТ-ын 10 хувийг харгалзан үззвэл үүнээс илүү урт хугацааг зарцуулна.

Эцэст нь хэлэхэд хөрөнгийн зах зээл дээр зөв тоглож чадвал таньд Монголын Уоррен Баффет болох үүд хаалга нээлттэй байна.

Таньд амжилт хүсье.