СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"СИКАП ҮЦК" ХХК "Монгол шуудан" ТӨХК-ийн 34%-н хувьчлалд амжилттай оролцлоо.

E31bf778587a0f3871643068dfcb0aba2a8630a5

“СИКАП ҮЦК” ХХК нь Монгол шуудан ТӨХК-ийн төрийн өмчийн 34%-н хувьчлалд оролцохоор анх “Гаүли ҮЦК” ХХК-тай гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн билээ.

Энэ хугацаанд Монгол шуудан компанийн бизнес төлөвлөгөө, үнэт цаасны танилцуулга бэлдэх болон борлуулах үйл ажиллагаанд оролцож Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн гэсэн хувь нэмэрээ орууллаа.

Анхдагч зах зээлд олон нийтэд нэг бүр нь 185 төгрөгийн үнэтэй нийт 33.8 сая ширхэг хувьцаа буюу 34 хувийг санал болгосон ч захиалгын хугацаанд нийт 68.1 сая ширхэг хувьцааны захиалга ирүүлсэн байна. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл 6.3 тэрбум төгрөгийн хөрөнгийг татан төвлөрүүлэхээр зорьсон боловч 12.6 тэрбум төгрөг буюу 2 дахин их захиалга ирүүлсэн гэсэн үг юм.
2016 оны 1 сарын 8-ны өдөр Монголын хөрөнгийн бирж дээр “Монгол шуудан” ТӨХК-ийн арилжааг нээж Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Цан” цохисон нь манай компанийн хувьд томоохон нэр төрийн хэрэг боллоо.

Олон нийтэд хүртээлтэй байх зорилгоор 10 мянга ба түүнээс бага хувьцаа авах захиалга ирүүлсэн хөрөнгө оруулагчдын захиалгыг бүрэн биелүүлсэн бол түүнээс дээш хувьцааны захиалга ирүүлсэн хөрөнгө оруулагчдыг хувь тэнцүүлэх байдлаар захиалгыг нийлүүлсэн.

Ийнхүү анхдагч зах зээл дээрх арилжаа амжилттай явагдаж дууслаа. Удахгүй хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх тул хөрөнгө оруулагч та бүхнийг идэвхитэй оролцоно гэж найдаж байна.

Хамтран ажилласан СЗХ, Төрийн өмчийн хороо, Хөрөнгийн бирж, “Гаүли ҮЦК” ХКК болон хөрөнгө оруулагч нартаа баярлалаа.

Хүндэтгэсэн “СИКАП ҮЦК” ХХК-ийн хамт олон.

Зургыг bataar.mn сайтаас авав.