СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"Монгол шуудан" ТӨХК-ийн нэмж гаргах хувьцааны захиалгыг авч дууслаа.

4308d6b259817e3b59ab7556478d3d9c89277900

Төрийн өмчийн хорооноос гаргасан тогтоолын дагуу "Монгол Шуудан" ТӨХК-ийн нийт хувьцааны тоог 99,586,363 ширхэг байхаар тогтож нийт хувьцааны 34 хувийг олон нийтэд нээлттэй санал болгон арилжихаар болсон бөгөөд тус үнэт цаасны худалдан авах захиалга өнөөдөр буюу 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр дууслаа.
(Монголын хөрөнгийн биржийн маркетинг, олон нийттэй харилцах албанаас гаргасан мэдээлэл http://www.mse.mn/news/show/id/2932 )

Та бүхэнд "Монгол Шуудан" ТӨХК-ийн талаар мэдээлэл болон нэмж гаргасан хувьцааны талаар мэдээлэл хүргэж байна.
Үнэт цаас гаргагч: Монгол Шуудан ТӨХК
Үйл ажиллагаа: Шуудангийн үйлчилгээ
Байгуулагдсан он: 1921
Ажилчдын тоо: 895
Салбарын тоо: Улаанбаатарт 40, аймагт 21, сумдад 334 салбар
Бүтээгдэхүүний нэр төрөл: 6 үндсэн үйлчилгээ, 20 орчим нэр төрлийн үйлчилгээ
Зах зээлд эзлэх хувь: Дотоодын зах зээлийн 95, улс хоорондын буухиа шуудангийн зах зээлийн 30 хувь
Нэмж гаргаж буй хувь, хэмжээ: 34 хувь
Төрд үлдэх хувь, хэмжээ: 66 хувь
Нэгжийн үнэ: 185 төгрөг
Нэмж гаргах хувьцааны тоо: 33,859,363 ширхэг
Нийт татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ: 6.263 тэрбум төгрөг
Энэ хөрөнгийг юунд зарцуулах вэ: Авто замын логистикийн төсөл
• Замын-Үүдэд логистикийн төв байгуулах,
• Улаанбаатар хотын шуудангийн 30 дугаар салбарт ялган боловсруулах төв байгуулах
• Ачаа тээврийн автомашин худалдан авах
• Шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил худалдан авах

"Сикап ҮЦК" ХХК нь энэхүү төсөлд bookrunner- аар амжилттай ажиллалаа. Манай компанитай хамтран ажилласан харилцагч, хөрөнгө оруулагчид та бүхэнд талархал илэрхийлье.

Цаашдын ажил үйлст тань амжилт хүсье!