СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"ӨМНӨГОВЬ БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

"Өмнөговь бонд" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр эхлүүлэх бөгөөд нийт 150,000,000,000 төгрөгийн үнийн дүнгээс 75,000,000,000 төгрөгийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 75,000,000,000 төгрөгийг олон нийт буюу жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад тус тус хуваарилан, анхдагч зах зээлийн арилжааг тогтоосон үнийн аргаар зохион байгуулна.

Нийт захиалгын үнийн дүн 150,000,000,000 төгрөгт хүрсэн даруйд арилжааг зогсоож, анхдагч зах зээлийн арилжааг хаах болно.

Бондын нэр: Өмнөговь бонд

Хугацаа: 24 сар

Бондын хүү/өгөөжийн хувь хэмжээ: Жилийн 16%

Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

Бондын тоо ширхэг: 1,500,000 ширхэг

Бондын хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Хагас жил тутамд

Бондын үндсэн төлбөр төлөх хугацаа /давтамж/: Хугацааны эцэст

Үнэт цаасны талаарх албан мэдэгдлийг эндээс үзнэ үү.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж