"ХАСБАНК" ХК НИЙТ ГАРГАСАН ХУВЬЦААНЫ ТОДОРХОЙ ХЭСГИЙГ ХАЛААСЛАХААР ШИЙДВЭРЛЭСЭН БАЙНА
"ХасБанк" ХК нь Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 36.11, 36.12 дахь хэсэг болон Компанийн тухай хуулийн 49 дүгээр зүйл, 76 дугаар зүйлийн 76.1.7 дахь заалт болон холбогдох бусад хууль, дүрэм, журамд нийцүүлж, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн R-2024-40 тоот тогтоолын дагуу олон нийтэд гаргасан хувьцааны тодорхой хэсгийг эргүүлэн худалдан авах шийдвэр гаргасан байна.
Тус банк нийт 2,300,000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 760 төгрөг хүртэл үнээр тооцон, нийт 1,748,000,000 төгрөг хүртэл үнийн дүнгээр хувьцаа худалдан авч халааслахаа мэдэгдлээ.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж