СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"ГОНИР" ХК, "БИНСЭ" ХК-ИЙН ХУВЬЦААГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

Компанийн тухай хуулийн 83-р зүйлийн 83.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.9, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.9.3, Үнэт цаасны бүртгэлийн журмын 23-р зүйлийн 23.11.2, 23.11.3 дахь заалтыг тус тус үндэслэн дараах компаниудын хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/254 тоот тушаалаар хөрөнгийн биржийн III ангилалд бүртгэлтэй "Гонир" ХК-ийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 275,186 ширхэг хувьцааг, "Бинсэ" ХК-ийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 2,268,320 ширхэг хувьцааг үнэт цаасны бүртгэлээс тус тус хассан болно.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж