СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

“ТАНДЭМ ИНВЭСТ ББСБ” ХК 2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

“Тандэм Инвэст ББСБ" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1 тоот тогтоолоор компанийн 2023 оны цэвэр ашгаас 3.3 тэрбум төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэгж хувьцаа тус бүрд 2 төгрөг 19 мөнгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг компанийн данснаас хувьцаа эзэмшигчдийн дансанд, жижиг хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор олгохоо мэдэгдлээ.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж