СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

МОНЛОЖИСТИКС ХОЛДИНГ" ХХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 213 тоот тогтоол болон Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/101 тоот тушаалын дагуу бүртгэгдсэн “Монложистикс Холдинг” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 185 төгрөгийн үнэ бүхий 59,378,822 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд МХБ-ээр дамжуулан хүлээн авахаар боллоо.

“Монложистикс Холдинг” ХХК нь нийт хувьцааныхаа 15.0 хувьтай тэнцэх 59,378,822 ширхэг хувьцааг нэмж гарган, нэгж хувьцааг 185 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 10.98 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

“Монложистикс Холдинг” ХХК-ийн хувьцааг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар “Мандал Капитал Маркетс ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Инвескор Капитал ҮЦК” ХХК тус тус ажиллаж байна.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж