СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"ГУТАЛ" ХК ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

"Гутал" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 05 тоот тогтоолоор компанийн 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашиг, мөн үеийн санхүүгийн нөхцөл байдал, эрсдэлийн зохистой харьцаа зэргийг үндэслэн нэгж хувьцаанд 952.36 төгрөгтэй тэнцэх ногдол ашиг хуваарилахаар болсон байна.

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах өдрийг 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөр тогтоож, 2023 оны эхний хагас жилийн ногдол ашгийг 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн холбогдох хууль, журмын дагуу олгохоо мэдэгдлээ.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж