СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"ХАС БАНК " ХХК-ИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛНЭ

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/2368 тоот албан бичгийн дагуу “Хас банк” ХХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, маргааш буюу 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "ХАС" үсгэн кодтойгоор эхлүүлэхээр боллоо.

Хөрөнгө оруулагчид анхдагч зах зээлийн арилжаанаас үлдсэн мөнгийг үнэт цаасны компаниараа дамжуулан буцаан авах эрх өнөөдрөөс эхлэн үүссэн болно.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж