СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР" ХК-ИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛНЭ

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1/4626 тоот албан бичгийн дагуу “Газар шим үйлдвэр” ХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, маргааш буюу 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "GAZR" үсгэн кодтойгоор эхлүүлэхээр боллоо.

Хөрөнгө оруулагчид анхдагч зах зээлийн арилжаанаас үлдсэн мөнгийг үнэт цаасны компаниараа дамжуулан буцаан авах эрх өнөөдрөөс эхлэн үүссэн болно.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж