СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09:00 цагт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамж 15 хаягт байрлах Бэст вестерн премьер Туушин зочид буудлын Соёмбо танхимд цахим болон танхимаар хуралдах болсныг мэдэгдье!

ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах.

Ногдол ашиг хуваарилах эсэх талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн үндэслэлтэй танилцах.

Компанийн 2023 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг хэлэлцэж, батлах.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналтын зөвлөлийн ажиллах журмын төсөлтэй танилцах

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж шийдвэрлэх.

Хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2023 оны 4 дүгээр сарын 07.

Хувьцаа эзэмшигч Та 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс хойш ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл /www.mse.mn/ цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.

Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн байр Монгол улс, Улаанбаатар хот, Чингэтлэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Холбоо барих:

Утас: 11-313747-(3112), (3113), (3111) , 88095950

И-мэйл: shareholders@mse.mn

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж