СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

“ОМНИ АКТИВ ТЗК” ХХК-ИЙН ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-д шинээр бүртгэгдсэн хоёр дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болох “Омни актив ТЗК” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 02 дугаар сарын 24-ний өдрүүдэд авч, захиалга хүлээн авах үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Арилжааны системд стратегийн 5 хөрөнгө оруулагчаас 2,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 5 захиалга, олон нийт буюу 124 хөрөнгө оруулагчаас 3,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 125 захиалга бүртгэгдсэн бөгөөд үнэт цаас гаргагчаас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу захиалгуудыг 100 хувь биелүүллээ.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж