СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"БОГД БАНК" НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЖ, IPO ХИЙНЭ

Монгол улсын Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-р заалт Банкны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.2.2, 29.2.4 болон бусад хууль журамд нийцүүлэн гаргасан "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ны Гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/98 тоот тушаалаар МХБ-ийн бүртгэлийн I ангилалд бүртгэгдсэн "Богд банк" ХХК-ний шинээр гаргаж буй үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 11-р сарын 10-ны өдрийн хуралдаанаар нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэсэн байна.

"Богд банк" ХХК нь банкны реформын хүрээнд олон нийтийн компани болох хүсэлтийг ирүүлсэн хамгийн анхны банк болж байгаа бөгөөд нийт хувьцааныхаа 20 хувийг буюу 12,500,000 ширхэг хувьцааг нэг бүр нь 2,540 төгрөгөөр нийтэд санал болгох замаар нийт 31.75 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд түүнээс 70 хувь буюу 8,750,000 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчдад, 30 хувь буюу 3,750,000 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгон худалдах юм.

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж