СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

“АПУ” ХК ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

"АПУ" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 8-р сарын 16-ны өдрийн 21/11 тоот шийдвэрээр компанийн 2021 оны эхний хагас жилийн үр дүнд үндэслэн нэгж хувьцаанд 46 төгрөг буюу нийт 48.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2021 оны 9-р сарын 03-ны өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2022 оны 2-р сарын 10-ны өдрийн дотор Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв дэхь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар боллоо.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж