СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ БОЛНО

“Улсын их дэлгүүр” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 21/12 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 10.00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон байна.

Хурлын тов: 2021.09.01-ний өдрийн 10.00 цаг

Бүртгэлийн өдөр: 2021.09.17-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

“Номин Реалтор” ХХК-тай байгуулсан Барилгын ажлын захиалагчийн эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой сонирхлын зөрчилтэй болон их хэмжээний хэлцлийг батлах.;
“Номин Реалтор” ХХК-тай байгуулах түрээсийн гэрээтэй холбоотой сонирхлын зөрчилтэй бөгөөд их хэмжээний хэлцлийг батлах;
“Улсын их дэлгүүр” ХК нь Хаан банкнаас бага хүүтэй зээл авахтай холбоотойгоор “Номин холдинг” ХХК батлан даалт гаргах тул Улсын их дэлгүүрийн барилгыг гуравдагч этгээдэд барьцаалуулах эрхийг “Номин Холдинг” ХХК-д олгох;
Хурал зохион байгуулах коммисын бүрэлдэхүүн: Гүйцэтгэх захирал И.Галбуян, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга М.Өлзийбат, Ахлах нягтлан бодогч Д.Чимгээ

Холбоо барих утасны дугаар: 8988-5120

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж