СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"ИНВЕСКОР ББСБ" ХК БОНД ГАРГАНА

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн А10 тоот тушаалаар бүртгэгдсэн “Инвескор ББСБ” ХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, хоёр жилийн хугацаатай, жилийн 12-14 хувийн хүүтэй, нийт 20 тэрбум төгрөг хүртлэх үнийн дүн бүхий 200,000 ширхэг өрийн хэрэгслийг Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 200 тоот тогтоолоор бүртгэж 3 үе шаттайгаар нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн байна.

Тус компани энэхүү бондыг 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдаж, 20.0 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ингэж зээлийн үйл ажиллагааг санхүүжүүлснээр бизнес эрхлэгч болон харилцагчдаа урт хугацаатай, тогтвортой эх үүсвэрээр хангах, үйл ажиллагааг нь дэмжих боломж нэмэгдэх юм.

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж