СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

“ТАНДЭМ ИНВЕСТ ББСБ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

"Тандэм Инвест ББСБ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 3-р сарын 19-ний өдрийн №19 тоот тогтоолоор ТУЗ-ийн 2021 оны 2-р сарын 08-ны өдрийн 05 тоот Ногдол ашиг хуваарилах тогтоолыг хүчингүй болгож 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 0.12 төгрөг буюу нийт 119.5 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2021 оны 12-р сарын 30-ны дотор багтаан "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж