СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"ИНВЕСКОР АКТИВ" ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2021.01.20-НЫ ӨДӨР ЭХЛЭНЭ

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн анхны нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болох “Инвескор актив ХБҮЦ”-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 01 дүгээр сарын 14-ний өдрүүдэд авч, захиалга хүлээн авах үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж явуулсан билээ.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/175 тоот албан бичгээр "Инвескор актив ТЗК" ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрлийг олгосныг үндэслэн хоёрдогч зах зээлийн арилжааг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлүүлэхээр боллоо.

Хөрөнгө оруулагчид анхдагч зах зээлийн арилжаанаас үлдсэн мөнгийг үнэт цаасны компаниараа дамжуулан буцаан авах эрх өнөөдрөөс үүсч байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж