СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА НЭЭГДЛЭЭ

СЗХ-ны Улсын байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 40 тоот албан шаардлагын дагуу "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD)-ийн үнэт цаасны арилжааг 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн нээлээ.

Тус компани нь "Жинст Увс" ХК-д нэгдэх замаар өөрчлөн байгуулагдаж байгаа үйл явцтай холбогдуулан "Жинст Увс" ХК-ийн үнэт цаасны арилжааг СЗХ-ны Улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 29 тоот албан шаардлагаар түр зогсоогоод байсан билээ.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж