СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

“МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

МХБ-ийн үнэт цаасны III ангилалд бүртгэлтэй "Монгол базальт" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн №02 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нийт 56.4 сая төгрөг буюу нэгж хувьцаанд 1 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийг ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд ногдол ашгийг компанийн мөнгөн урсгалын нөхцөлийг харгалзан 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд "ҮЦТХТ" ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болсон байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж