СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (TSX: ERD | MSE: ERDN) нь Монгол улсын баруун ѳмнѳд хэсэгт орших ѳѳрийн 100% эзэмшлийн Хѳндий алтны тѳслийн анхан шатны эдийн засгийн тооцооллыг Канад улсын цахим тайлан мэдээний SEDAR системд нийтэлсэн байна.

Тус анхан шатны эдийн засгийн тооцооллоор 8 жилийн хугацаанд жилд дунджаар 3.42 г/т дундаж алтны агуулга бүхий 51,200 унц алт олборлох, өдөрт 1800 тонн хүдрийг баяжуулан боловсруулахаар тус тус төлөвлөсөн бөгөөд дараах голлох үзүүлэлтүүдийг гаргасан байна. Үүнд:
• Алтны үнийг $1,200/унц-аар тѳсѳѳлѳн тооцоход татварын дараах ѳнѳѳгийн цэвэр үнэ цэнэ (5% хоргодуулалтаар) $99 сая ам.доллар, ѳгѳѳжийн дотоод хувь (“IRR”) нь 56%;
• Алтны үнийг $1,300/унц-аар тѳсѳѳлѳн тооцоход татварын дараах ѳнѳѳгийн цэвэр үнэ цэнэ (5% хоргодуулалтаар) $124 сая ам.доллар, ѳгѳѳжийн дотоод хувь (“IRR”) нь 68%;
• Тѳслийн анхан шатны хѳрѳнгѳ оруулалт 32 сая ам.доллар;
• Нэг унц алт үйлдвэрлэх зардал (“AISC”) нь $714 ам.доллар;
• Хѳрѳнгѳ оруулалтаа нѳхѳх хугацаа: 2 жил

Хөндий төслийн анхан шатны эдийн засгийн тооцооллын тухай дэлгэрэнгүй мэдээг Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж