СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"БАЯН-АЛДАР" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Баян-Алдар" ХК нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаараа "Монгорүматрикс Гинко" ХХК-тай нэгдэхээр шийдвэрлэсэн байна.

Үүнтэй холбогдуулан энэхүү асуудлын эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн авахыг компаниас шаардах эрх үүссэнийг үүгээр мэдэгдэж байна.

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах хүсэлтийг хүлээн авч эхлэх огноо: 2018 оны 12-р сарын 24-ны өдөр

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрх дуусах огноо: 2019 оны 2-р сарын 4-ний өдөр

Шаардах эрхийг хэрэгжүүлэх нэгж хувьцааны үнэ: 642 төгрөг

Шаардах эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй бол "Баян-Алдар" ХК болон харилцдаг үнэт цаасны компанид хандана уу.

Шаардах эрх хэрэгжүүлэгч "Баян-Алдар" ХК : УБ, ЧД, 1-р хороо Аризона төв 12 тоот, Холбогдох утас: 70113980, 88008702

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж