СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ 2015 ОНЫ 3 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

67792390b571434d7971a3dbad5b5fcaf9bc8bc8

Үнэт цаас, хөрөнгийн зах зээл сонирхогч иргэдийн хүсэлтээр Монголын хөрөнгийн биржээс зохион байгуулдаг “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох” сургалт 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 14:00 цагт эхэлнэ. Сургалт хөрөнгийн биржийн сургалтын танхимд явагдах бөгөөд санхүүгийн болон үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын удирдлагууд, мэргэжилтэн багш нар хичээлийг удирдан явуулна.

Тус сургалтад хамрагдахыг хүссэн хөрөнгийн зах зээл сонирхогч, оролцогч иргэн Та бүхэн манай сургалтын төвийн 11-313747-116 утсаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтад энд дарж бүртгүүлнэ үү.

Сургалтын Төв
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ