СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"ЦЕМЕНТ ШОХОЙ" ХК-ИЙН ХААЛТТАЙ ХҮРЭЭНД НЭМЖ ГАРГАСАН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ АМЖИЛТТАЙ БОЛСОНД ТООЦОЖ, ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Монголын хөрөнгийн биржийн 3-р ангилалд бүртгэлтэй Хөтөлийн "Цемент Шохой" ХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 6 сая ширхэг энгийн хувьцааг хаалттай хүрээнд санал болгон гаргахыг СЗХ-ны 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 316 тоот тогтоолоор зөвшөөрсний дагуу тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр явагдаж, нэмж гаргаж буй үнэт цаасыг нэг бүрийг нь 170 төгрөгөөр амжилттай арилжсан болно.

Үүний дагуу, СЗХ-ноос тус компанийн нэмэлт үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрлийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/4380 тоот албан бичгээр олгосон тул "Цемент шохой" ХК-ийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс нээлээ.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж