СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ 2016 ОНЫ 9 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

E70cb52c62e967c8ac1fa5713c6dc603f415d4ae

Монголын хөрөнгийн биржээс зохион байгуулдаг “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох” сургалт 2016 оны 9 дугаар сарын 12-ны өдөр 14:00 цагт эхэлнэ. Сургалт хөрөнгийн биржийн сургалтын танхимд явагдах бөгөөд санхүүгийн болон үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын удирдлагууд, мэргэжилтнүүд хичээлийг удирдан явуулна.

Тус сургалтанд хамрагдахыг хүссэн хөрөнгийн зах зээл сонирхогч, оролцогч иргэн Та бүхэн МХБ-ийн сургалтын төвийн 11-313747-2121 утсаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтанд энд дарж бүртгүүлнэ үү.